Цэс

Сургуулийн түүх

2017-03-16 - Танилцуулга

Түүхэн замнал

1937 онд Цагаан-Овоо сумын Баянгол гэдэг газарт МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор анхны  сургууль “Ардын танхим” нэртэйгээр байгуулагдан анхны захирлаар Очирын Михиалай ажиллаж байжээ.  Жавхлантын овооны баруун талд нэг эсгий гэртэй “Ардын танхим” хэмээх хошууны бага сургуулийг нээж багшаар нь Дамбийн Соном ажиллаж байсан байна.

1960 онд Галуут нэгдлийн төвд бага сургууль

           1967 онд 8 жилийн сургууль

1988 онд 320 хүүхдийн багтаамжтай 2 давхар хичээлийн байр, спорт заалтай, дотуур байртай болсноор 1990 онд 10 жилийн сургууль  болон бүрэн дунд боловсрол олгох болсон  байна.

2007 онд улсын хэмжээнд боловсролын салбарт шинэчлэл хийгдэн 11 жилийн төгсөлт хийсэн.

2014 оноос дэлхийн жишигт нийцсэн “Зөв монгол хүүхэд” төлөвшүүлэх зорилгын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль нь 12  жилийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн