
2016-2017 оны хичээлийн жилд 32 багш, 30 ажилтан нийт 62 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 540 гаруй суралцагчтайгаар “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ДҮРСЛЭН ЗУРАХ, ЗОХИОН БИЧИХ ЧАДВАРТАЙ НЬ ХОСЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ” зорилго дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд багшлах боловсон хүчээр 100% хангагдсан, 4 заах аргын нэгдэлтэй ажиллаж байна.
Дэд бүтцийн хувьд 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заал,100 хүүхдийн 2 дотуур байртай.
Сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр
- БСШУЯ-ны санхүүжилтээр 2010 онд “Багшийн хөгжлийн танхим” байгуу
- Спорт зааландаа “Чийрэгжүүлэх өрөө”
- 2011-2013 онд БСШУЯ-ны “Боловсролын багц тусламж” төслөөр Номын сан, эмчийн өрөө, дотуур байрны гал тогоог шинээр байгуулан тохижуулсан.
- “Мэдээлэл зүйн танхим”-ыг 2008 онд ТА-1 төслөөр эхлүүлэн 2013 онд ОНХС-аар шинэчлэн тохижуулан WIFI болон утсан интернетын орчинд сургалт зохион байгуулж байна.
- БСШУЯ-ны санхүүжилтээр Хөгжмийн ухаалаг самбар, дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэгдэн.
- ЯХИС, Дэлхийн банк, Японы нийгмийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр Дотуур байрны хүүхдийн сурч хөгжих “Хүүхэд хөгжлийн танхим”, мөн сургуульд бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд “Миний номын өргөө”, “Бага боловсрол нөхөн олгох танхим” зэрэг танхмуудыг нээн ажиллуулж байна
- Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр аймгийн засаг даргын А/361 тоот захирамжаар аймгийн ОНХС-аар “Хэлний сургалтын лингафоны танхим”-ыг шинээр нээн ажиллуулж байна.
Боловсролын чанарын шинэчлэлийн төслөөр “Зурах үйл – Зузаан мэдлэг” төслийн амжилттай хэрэгжүүлж байна.